Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 6-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-06-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 20.2-24.4 градус дулаан, бусад нутгаар 13.8-19.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Тооройд, Халиунд 33, Бигэрт 31, Жаргалан, Алтайд 30, Хөхморьтод 29, Дарив, Дэлгэр, Тайшир, Төгрөгт 28 градус дулаан, бусад сумуудад 22-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Баян-Уул, Тонхил, Цогтод 0-1 градус дулаан, Цээл, Гуулин, Чандмань сумуудад 2-3 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 28-33 градус дулаан, бусад нутгаар 18-27 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 66, Шаргад 63, Алтайд 62, Дарив, Бигэрт 60, Цогт, Гуулин, Тонхил, Есөнбулаг сумуудад 58, Баян-Уулд 57 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулагт -3, Баян-Уул, Цогт, Чандманьд -2, Тонхил, Гуулинд -1 градус хүйтэн, бусад сумуудад 0-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Чандманьд 17.7 мм, Эрдэнэд 6.1 мм, Төгрөгт 5.2 мм, Тонхил, Цогтод 4.6 мм, Даривт 3.6 мм, Бигэрт 2.0 мм, Есөнбулагт 1.9 мм, Алтайд 0.8 мм, Дэлгэрт 0.3 мм, Хөхморьтод 0.1 мм, Бугат, Баян-Уул, Цээлд 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Шаргад 20 м/с, Цээл, Тонхил, Алтайд 18 м/с, Есөнбулаг, Хөхморьтод 17 м/с, бусад сумуудад 6-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат жигдэрч, зарим сумуудад баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлт цэцэглэлтийн үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар 75.0 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Чандмань, Шарга Эрдэнэ сумуудын нутгаар ургалт удааширалтай, 25.0 хувьд буюу Бугат, Тонхил, Цогт, Цээл, сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /